Улаангом политехник коллежийн "Хөдөлгөөн эрүүл мэнд" уриан дор зохион байгуулагдаж буй "Хөнгөн атлетик"-ийн Сургуулийн аврага шалгаруулах тэмцээн 2019 оны 10 сарын 05-ны өдрийн 11:00 цагт аймгийн төв цэнгэлдэхэд болохоор болов. 

хөнгөн атлетик зурган илэрцүүд

1. Тэмцээний зорилго:

  • Биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэх
  • Оюутан суралцагчдын хөнгөн атлетикийн спортоор хичээллэх сонирхолыг нэмэгдүүлэх
  • Сургуулийн хөнгөн атлетикийн шигшээ багийг бүрдүүлэх

2. Оролцох зай, төрөл, хамрах хүрээ

  • Тэмцээн анхан шатны ангиудын дунд явагдана. 
  • Эрэгтэй 100 м, 400 м, 1500 м, 5000м -ийн гүйлт, 100 м х 4 буухиа гүйлт
  • Эмэгтэй 100 м, 200 м, 800 м, 3000 м-ийн гүйлт, 100 м х 4 буухиа гүйлт гэсэн төрлөөр явагдана. 

Жич: Тэмцээнд идвэхитэй, зохион байгуулалттай оролцсон хөгжөөн дэмжигч анги хамт олныг шалгаруулж спорт зааланд тоглох эрхээр шагнаж урамшуулна. 

 

Сургуулийн захиргаа

2019-10-04 07:01:02

Түгээх