Нийслэлийн удирдлагаас “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөр 240 шахам автобус худалдан авч тэдгээрийг нийслэлийн өмчит компаниудад худалдах гэж байгаа талаар том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийсэн юм.

Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны  тэргүүн Ц.Пүрэвсамбуу,
Ц.ПүрэвсамбууНийслэлийн парк шинэчлэлтийг хариуцсан сан гэж байдаг юм. Тус сангаас 20 тэрбум гаруй төгрөгөөр парк шинэчлэх шийдвэр гаргасан ч Нийслэлийн өмчит компаниудад зөвхөн шинэчлэлт хийнэ гэсэн байна.
Гэтэл татвар төлөгчдийн мөнгөнөөс үл хөдлөх хөрөнгө босгоод, нийслэлийн өмчит нэг компанийг  шинээр байгуулж “Автобус-1”, “Автобус-3” “Цахилгаан тээвэр” зэрэг компаниудыг түүндээ нэгтгэж Нийтийн тээврийн нэгтгэл байгуулна гэж байна. Мөн автобус шинэчлэлт нь төрийн чиг үүрэгт хамааралгүй, оператор компаниудын хийх ажил байхад энэ нь хэнд хэрэгтэй вэ? Дарга нар өөрсдийн гаднаас оруулж ирж буй автобуснуудын шахааны бизнест л хэрэгтэй байгаа учраас л тэр гэсэн юм.
Тэдэнд дотооддоо үйлдвэрлэсэн том оврын эко автобусыг 150 мянган ам.доллараар авснаас урдаас орж ирсэн 50 мянган ам.долларын автобус авсан нь илүү хэмнэлттэй тусах учир үүнийг эсэргүүцэж буйгаа хэллээ. Учир нь өмнө нь авч байсан 60 мянган ам.долларын “DeaWoo” автобусны эргэн төлөлтийг ч хийж чадахгүй яваа гэнэ.  Тэд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд гаргасан шийдвэрээ эргэж харахыг хүссэн мэдэгдэл хүргүүлсэн гэлээ. 
Мөн үүнээс илүүтэй нийтийн тээврийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн ажлууд болох шугаманд ажилласан цаг, график, үйлчилгээний чанараар хуваарилах, газар дээрх метроны зураглалаар маршрутыг өөрчлөн зохион байгуулах, үүний тулд дамжин суултыг үнэгүй болгох, GPS нэвтрүүлэх, стандартын шаардлага хангасан оператор компаниудыг алдагдалгүй ажиллуулахын тулд төрөөс санхүүгийн зохих дэмжлэг үзүүлэх гэх мэт зүйлсийг нэн түрүүнд хийх шаардлагатай байгаа хэлсэн юм.

2014-05-13 06:40:09

Түгээх